“Галакси” зуслан

 

Нийслэлийн Засаг даргын “Шилдэг менежменттэй зуслан” өргөмжлөлт “ГАЛАКСИ” зуслан

Galaxy camp 2 600

 

 

1 600

 

 

 

 

 

 

 

 

“ГАЛАКСИ” хүүхдийн зуслан  хотоос 28 км газарт, Гачуурт тосгоны Баянтөхөмийн аманд байрладаг.

Нэг ээлжиндээ 150 хүүхэд хүлээн авах тав тухтай амралтын байр, 150 зэрэг хооллох хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хоолны газар, соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгуулах 200 хүүхдийн хүчин чадалтай бүжгийн заал, биеийн тамирын стандартын шаардлагыг хангасан спортын талбай, гар бөмбөг, хөл бөмбөгийн талбай, одон бөмбөг, биллиардын өрөөтэй.

Зуны халуунд усанд орж сэлж, сэрүүцэх усан сантай. 

Хүүхдийн насны онцлогт тохирсон сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, одон бөмбөгийн тэмцээн болон аэробика, усны аэробикийн тэмцээнүүдийг зохион байгуулдаг.

Байгалийн хол, ойрын аялалыг

   ·        “Үүргэвчтэй аялал”

   ·        “Эрдэнэсийн эрэл” нэртэйгээр зохион байгуулдаг.

Шилдэг авьяастан, гоцлол дуу, хөгжилтэй АХА, уран уншлага, уран жиргээ, Шилдэг онигоочин, хөгжөөнт бүжгийн тэмцээн, зуслангийн мисс, мистерийн тэмцээнүүдийг зохион байгуулахаас гадна ээлж бүрийн 6 дахь “Дурсамж” өдөр “амьд хөгжмийн аянд бүжиглэн, хөгжилдөх боломжтой.

Манайх хүүхдийг тав тухтай орчинд амрааж, хөгжөөх нөхцөл болоцоогоор бүрэн хангагдсан.

Манай зусланд тавтай морилно уу.

                                  


Source: http://galaxy-edu.net/index.php/component/k2/item/16-uulyn-sportyn-uugan-master-yadamyn-zhantsangijn-neremzhit-sutajn-bor-uulyn-klubyn-tovch-tououkh-source-http-sanchirsoft-com-samples-sb-index-php-2015-01-27-14-02-29

  • “Галакси” зуслан
    “Галакси” зуслан Нийслэлийн Засаг даргын “Шилдэг менежменттэй зуслан” өргөмжлөлт “ГАЛАКСИ” зуслан “ГАЛАКСИ”…
    Written on Мягмар, 26 1 сар 2016 02:32