Мэдээ-News-Новости (32)

Эрдмийн цацраг цэцэрлэг элсэлтээ авч эхэллээ.

 

                                                       

                                                                                                                  Tsetserrleg face

 

 

 

 

 

Сүхбаатар дүүргийн тэргүүний ГАЛАКСИ сургуулийн шинэ хичээлийн жилийн бүртгэл эхэллээ.

 

 

 Galaxy school 600

 

 

 

Галакси зуслангийн 9-р ээлжийн үйл ажиллагаанаас...

 

 

 

38139439 2082069428715169 5565658586274594816 n

 

38257378 2082068018715310 4678896290900213760 n 

Галакси зуслангийн 9-р ээлж амжилттай эхэллээ.

 

Галакси сургууль шинэ хичээлийн жилийн элсэлтэ авч эхэллээ. Утас: 99026644.

 

Мягмар, 10 1 сар 2017 05:59

Шинэ жилийн баяр ...

Сүхбаатар дүүргийн тэргүүний ерөнхий боловсролын ГАЛАКСИ сургуулийн сурагчид амжилт бүтээлээр дүүрэн хуучин оноо үдэж, арвин их амжилт, аз жаргалаар бялхах шинэ оноо угтан авах хүсэн хүлээдэг шинэ жилийн баяраа гоё хувцсаараа гангарч, аав, ээж, багш нартайгаа хамдаа инээд хөөр, дуу хууртайгаар тэмдэглэн өнгөрүүллээ.

 new2  new3
 new4  new1
year1 year2
year3 year4

ГАЛАКСИ СУРГУУЛЬ СҮХБААТАР ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛИАР ШАЛГАРЛАА

Нийт багш нар, ажилтан албан хаагчид, эцэг эхчүүд, сурагчиддаа Дэлхийн багш нарын баярын өдөр, Монголын багш нарын 50 дахь өдрийн баярын мэндийг дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ерөнхий боловсролын ГАЛАКСИ сургууль Сүхбаатар дүүргийн тэргүүний сургууль болсон амжилт бүтээлээр багш нарын баяраа угтлаа.

Дүүргийн тэргүүний сургуулийн нийт багш нар, ажилтан албан хаагчид, эцэг эхчүүд, сурагчиддаа баяр хүргэж, ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

ter1

 ter2
 ter1  year4

Ерөнхий боловсролын Галакси сургууль 2016 оны 9 дүгээр сарын 17-нд сургуулийн хэмжээнй намрын спартакиадаа зохион байгуулж амжилттай өндөрлөлөө.

z2
spat1 spat4
spat5 spat1

2016 оны 9 дүгээр сарын 1.

Энэ хичээлийн жилийн зорилго, зорилтууд

“ГАЛАКСИ” бүрэн дунд сургуулийн 2016-2017 оны хичээлийн зорилго:

Хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, насан туршдаа суралцах, амьдрах чадвартай, үндэсний хэл соёлоо эрхэмлэдэг, 3-аас доошгүй гадаад хэлтэй өв тэгш хүмүүжилтэй болгон хүмүүжүүлж сургана.

Боловсролын түвшин бүрийн зорилго:

Бага ангийн зорилго Дунд ангийн зорилго Ахлах ангийн зорилго
Эх хэл болон орос хэлээр зөв ярьж, бичдэг, уншиж ойлгодог, бодол санаагаа зөв илэрхийлдэг, зөв хүмүүжил төлөвшилтэй болгох Асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, бие даан бүтээлчээр суралцах, асуудлыг шийдвэрлэх чадвартай, 3-аас доошгүй гадаад хэлийг хэрэглэж чаддаг болгох Ирээдүйн мэргэжлийн чиг баримжаагаа олоход туслах, сонгосон чиглэлээр нь хөгжүүлэх, ирээдүйд ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэх

Зорилтууд:

  1. Стандартад тулгуурласан боловсролын тогтолцоог хэрэгжүүлэхдээ хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, эцэг эхийн оролцоог хангах, ээлжит хичээл бүрийн үр дүнг сайжруулахад чиглэсэн олон хувилбартай арга зүй технологийг дэмжих, түгээх, нэвтрүүлж, сургалтын үр дүнгээ шинжлэх ухаанч үнэлэн дүгнэж, цаашдын ажлаа төлөвлөх ажлыг зохион байгуулна.
  2. Сургуулиа хүн хөгжлийн төв болгон хөгжүүлнэ.
  3. Сургууль, цэцэрлэгийн орчны болон сэтгэл зүйн эрүүл, аюулгүй байдлыг ханган ажиллана.
  4. Боловсролын шинэчлэлийн үзэл баримтлалд үндэслэн багшийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн мэргэжил арга зүйн зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.
  5. Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг эцэг эхтэй хамтын ажиллагаанд суурилан зохион байгуулна.
  6. Сурагчдыг бүтээлчээр ном унших арга барилд сургах, хөгжүүлэхэд гэр бүл, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулна.
  7. Сургууль, цэцэрлэгийн хөгжлийн бодлогоо хөгжүүлнэ.
  8. Багш нарын үйл ажиллагааг индексээр үнэлж, ажлын чанар, үр дүнг сайжруулан урамшуулж ажиллана.
  9. Орон нутгийн төр захиргааны байгууллагуудын болон гадаад, дотоодын хамтын ажиллагааг дэмжин ажиллана.
  10. Хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажиллана.
 

Монгол Улс, ОХУ-н Засгийн газрын тэтгэлэг хөтөлбөрийн хүрээнд Мөнх-Ундрах, Урангоо, Энхбат, Отгонбилэг, Золбаяр, Есөнцагаан нар
ОХУ-н Их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхээ гардан авлаа.
Мөнх-Ундрах, Урангоо, Энхбат, Отгонбилэг, Золбаяр, Есөнцагаан нартаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
Нийт төгсөгчиддөө сургуулиа амжилттай төгссөнд баяр хүргэж, ЕЭШ-н шалгалтандаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
 
Сургуулийн захиргаа